Өнгөрөгч даваа гаригт Попын хаан Майкл Жексоны Египетийн фараоны
дүрд хувилж авахуулсан зураг 34,880 ам.доллараар зарагдлаа. Дуучны өмнө нь
нийтлэгдэж байгаагүй дөрвөн зургийг дуудлагаар худалдсан ба эдгээрээс хамгийн
үнэ хүрсэн нь дээрх зураг юм.
Уг зурган дээр алтан нөмрөгтэй, хараар нүдээ тодруулан
будсан байдаг ба загвар зохион бүтээгч Ито Морабито гэгч худалдан авчээ.
Тэрбээр “Би төрсөн цагаасаа эхлээд л түүний шүтэн бишрэгч
байсан. Тэр бол үнэхээр агуу дуучин. 50 хувь хүн, 50 хувь бурхан байсан”
хэмээжээ.
Дуудлага худалдаагаар зарагдсан түүний хоёр дахь зураг нь
гялтгар цэнхэр тоглолтын хувцастай зураг байсан ба 25 мянган еврогоор
зарагджээ. Үлдсэн хоёр зургийн нэг нь 22 мянган евро, нөгөөх нь 1,500 еврогоор
тус тус зарагджээ.
Түүнийг нас барснаас хойш эд зүйлсийг нь дуудлага
худалдаагаар зарах явдал нэлээд их болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний
алдарт цагаан бээлий 350 мянган ам.доллараар зарагдсан юм.
Н.Наран