Азид хүчний харьцаа өөрчлөгдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Азид хүчний харьцаа өөрчлөгдөж байна

Орос Хятадад Су-35 сөнөөгч онгоцнуудыг худалдлаа. АНУ түүнд ямар нэгэн хариу үзүүлэх ёстой


Су-35 сөнөөгч онгоц

Орос 48 ширхэг хамгийн орчин үеийн тийрэлтэт сөнөөгч Су-35 онгоц Хятадад худалдахаар болсон тухай мэдээлж байна. Энэ нь Зүүн Өмнөд Азид бүс нутгийн хүчний харьцааг өөрчлөх аюултай хандлагыг баталж байна. Хятад улам их онгоц, пуужин, хөлөг онгоц, шумбадаг онгоцтой болж бүс нутагт өөрийн хяналтыг тогтооно гэсэн үгэнд утга учир нь бүгд байна гэсэн зүйл биш. Хятадын эдийн засаг, техникийн боломж өсч байгаа нь Москваг зэвсэглэлийн хамгийн тэргүүн төрлөөрөө наймаа хийхэд түлхэж байна.

Тэгэхээр АНУ өөрийн зэвсэгт хүчин болон холбоотнуудынхаа боломжид илүү анхаарал хандуулах ёстой гэдгийг энэ бүгд хэлж буй. Арван жилийн өмнө ОХУ тэргүүлэх техникээ ингэж Хятадад худалдах сонирхолгүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Wall Street Journal мэдээлэхдээ: 1990-ээд онд дампуурсан Москвагаас сөнөөгч онгоцнууд, пуужин худалдан авч задлан бүтцийг нь мэдэж авсан гэж бичсэн байв. Өдгөө Хятадын үйлдвэрүүд зах зээлийн доод төвшинд оросуудтай өрсөлдөж байна.

Хятадууд технологийн хөгжлийн тэргүүлэх төвшинд ойртох тусам жинхэнэ эхээс нь хуулбарлаж байгаа ч ажиллах чадвартай хуулбарыг цуглуулахад улам хүндрэлтэй болж байна. Хятад Оросоос зарим сольж боломгүй деталийг авахаас өөр аргагүй байдал орсон байлаа. Нарийн ажиллагаатай ситемийг тэд тэгээс эхлэн бүтээж чадахгүй байлаа. Тиймээс хятадуудад хэдийгээр оруулсан зардал, хүч хөдөлмөр талаар болохгүй гэх баталгаа байхгүй ч технологио хөгжүүлэхээр хөрөнгө гаргах эсвэл юуны өмчийн эрхийн илүү төгс баталгааны системтэй Оросын бүтээгдэхүүнийг худалдан авах гэсэн хоёр зам л байна.


Оросуудад бас технологийн давуу байдлаа хэрхэн хадгалах вэ гэсэн бас нэг асуудал байгаа. Тавдугаар үеийн сөнөөгч бүтээх одоо зогсонги байдалд ороод байгаа хөтөлбөрийг хөгжүүлэхэд оросуудад Хятадын мөнгө хэрэгтэй. Тиймээс Су-35 онгоц нийлүүлэх  гэрээ нь хоёр талын үр ашигтай харилцааг тогтоож байгаагийн чухал шинж тэмдэг нь болох ёстой.

Су-35  сөнөөгч нь маш тэргүүн технологийн зэвсэг учраас түүнийг “дөрөвдүгээр үеийн +” үе гэж тодорхойлдог. Үүнийг тав дахь үеийн онгоцны өмнөх үе юм. Өнгөрсөн жилд Барак Обамагийн засаг захиргаа одоо зэвсэглэлд байгаа цорын ганц тав дахь үеийн  F-22 онгоцны үйлдвэрлэлээс татгалзсан. Гэхдээ тэд Ази дахь холбоотнууддаа F-22 онгоцноос илүүчлэн зарахгүй биз. Хятадад тус бүс нутагт техникийн давамгайллаа хадгалах боломжтой болж байна.

АНУ-ын “найз нар”-аас Тайвань л хамгийн түгшүүртэй байх болов уу. Одоо ч Хятадын Ардын чөлөөлөх арми арлын тэнгэрт ноёрхох боломжтой. Тайванийн хоолойд бу­руу тооцоо хийснээс байдлыг хурцатгаж аюул  гарч магадгүй боллоо  гэсэн үг юм. Тай­вань өөрийн хүчин чадлыг яаралтайгаар нэмэг­дүүлэх хэрэгтэй байгаа. Чингэхийн тулд тэд АНУ-аас шинэ хоёр хөдөлгүүртэй F-16 сөнөөгч худалдан авч Су-35-ын эсрэг ямар нэгэн хэмжээний тэнцвэрийг үүсгэх хэрэгтэй болоод байна. Үүнээс үүдэн АНУ, Хятадын хоорондын харилцаанд түр зуурын саатал үүсч болзошгүй. Гэхдээ Хятад цэргийн хүчин чадлаа жилдээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. АНУ ийм наймааг хийхгүй бол Тайванийг хувь заяанд нь даатгаад орхино гэсэн үг.


Хятадын хөгжилтэй холбоотойгоор гарч буй маргаан “Хятад статус-квотой гүрэн” мөн үү гэдгийг л тойрон өрнөж байна. Хятадын  санааг ойлгох боломжгүй, харин түүний цэргийн хүчин чадлын өсөлт нь илт харагдаж буй. Обамагийн засаг захиргаа яаралтай хөдлөхгүй бол бүс нутгийн хүчний тэнцвэр алдагдан Америкт бүс нутгийн тогтвортой байдлын давуу талаа хадгалж чадахгүйд хүрэхээр байна.
Нийтлэлийн эх сурвалж:

Asia’s Changing Balance of Power

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж