Өдгөө 26 настай Скарлетт Йохан, 34 настай Райан Рейнольдс нар 2008 оны есдүгээр сард хуримаа хийж байсан ба ийнхүү хоёр жилийн дараа хамтын амьдралдаа цэг тавьлаа.
“Бид удаан хугацааны турш тун нухацтайгаар энэхүү асуудлыг бодож үзсэн. Үүний эцэст бид хоёр гшэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид харилцаа хайр сэтгэлээр холбогдож, хамтын амьдрал болж үргэлжилсэн. Харин одоо хайр, сэтгэл зүрхээ энэ амьдралтайгаа орхихоор шийдлээ” хэмээн хосууд мэдэгджээ.
Хосуудын салах болсон шалтгааныг хэвлэлүүд өөр өөрөөр тайлбарлаж байна. People сэтгүүл Райан Рейнольдсыг хамгийн секси залуугаар тодруулснаас болж тэр хоёрын хооронд хагарал үүссэн. Тэд аль зургаан сарын өмнөөс тусдаа амьдрач эхэлсэн хэмээн мэдээлжээ.
Харин US Weekly сайтад хосууд кино зураг авалттай ихэнх цагаа өнгөрүүлж, хамт байх цаг нь хомсхон байснаас болж салахад хүрсэн хэмээжээ.