Индонез Муслим шашны санваартанг яллажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Индонез Муслим шашны санваартанг яллажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Индонезийн цагдаа нар Муслим шашны санваартан Абу Бакар Баасирийг терроризмыг өдөөсөн хэргээр буруутгаж, насаар нь хорих ял оноожээ. Баасирийг Асех дахь цэргийн сургуулилтын баазыг илрүүлэн тус баазад дайрсан хэрэгт холбоотой гэж үзэн наймдугаар сард баривчилсан ажээ.

    Ноён Баасир өмнө нь 2002 онд Балид халдлага зохион байгуулсан Жимаах Исламиах бүлэгт харьяалагддаг байсан нь тогтоогдож, 26 сар шоронд хоригдож байжээ. Түүнийг Жимаах Исламиах бүлгийн шашны тэргүүлэгч гэж тайлбарлаж байгаа ч тус бүлгийг Ал Каидатай холбоотой гэж буруутгаж байгааг Баасир өөрөө үгүйсгэж байгаа юм.

    Индонезийн хуулиар цагдаа нар мөрдлөгийн дүнд хавтаст хэргийг прокурорт шилжүүлдэг бөгөөд үүний дараа шүүхэд шилжүүлэх эсэхийг шийддэг ажээ. Прокурорууд Абу Бакар Баасирыг терроризмын хууль тогтоомжийг зөрчсөн олон хэрэгт буруутгасан байна. Насаар нь хорих ял оноосон хамгийн том шалтгаан нь бусдыг терроризмын хэрэг үйлдэхэд уруу татсан явдал байжээ.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж