“Өргөө” кино театрт 2000 төгрөгөөр кино үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Өргөө” кино театрт 2000 төгрөгөөр кино үзээрэй

“Өргөө” кино театр энэ жил нэг нас хүрч байна. Тус кино театр нь нэг жилийн ойн хүрээндээ энэ сарын 10-наас эхлэн ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл урд нь гарч байсан кинонуудыг 2000 төгрөгөөр үзэх боломжийг үзэгчиддээ олгож байгаа аж. Мөн авсан тасалбар бүрт азтанг тодруулах юм. Супер азтан Холливууд явж, “The Karate Kid” киноны дэлхийн нээлт үзэх хоёр хүн, Mobicom-ын нэг жил үнэгүй ярих ярианы эрх бүхий дугаар, “Pepsi” ундааны нэг жилийн хэрэглээ, “Өргөө” кино театрт нэг жил үнэгүй кино үзэх эрх, “Сод Монгол” группын нэг жилийн шатахууны хэрэглээ, Энэтхэг улсад бурхан багшийн мэндэлсэн газраар аялах эрх бүхий азтануудыг тодруулах аж. Азтанг ирэх зургадугаар сарын 1-нд “Өргөө” кино театрын өмнөх задгай талбайд “Холливууд хүрэх зам” шоуны үеэр тодруулах гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж