
"Осол өдөр гарч ус мөсөн баримлуудыг урсгаад Советская, Смолина гудамжууд мөн Ранжуровын гудамжны явган хүний замыг живүүлсэн” гэж мэдээлж байна.
Мөсөн талбайд ус цутгах технологийг сахиагүйгээс уг осол гарчээ. Автомашины хөдөлгөөнийг өөр гудамжуудаар явуулж, энэ ослын хохирол, гарзын тооцоог гаргаж байгаа гэнэ. Хотын төвийн мөсөн хотхоныг шинэ жил гэхэд сэргээх ч харин тэнд мөсөн гулгуулын талбай хийхгүй гэж хотын захиргаанаас мэдээлжээ.
Ослын үр дагаврыг арилгахаар 70-аад хүн, 10-аад техник ажиллаж байгаа ба мөснөөс гудамжийг цэвэрлэхэд 2-3 хоног хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: РИА Новости. Бэлтгэсэн: Ш.Мягмар