Оросын сөрөг хүчин нам болон нэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Оросын сөрөг хүчин нам болон нэгдэв

Владимир Рыжков, Михаил Касьянов, Борис Немцов, Владимир Милов. Фото: vladimirk.66.ru    

Оросын сөрөг хүчний төлөөлөгчид энэ даваа гаригт “Ард түмний эрх чөлөөний нам” ("Партия народной свободы")  байгуулсан байна. "За Россию без произвола и коррупции" гэсэн ардчилсан эвслийн хуралдаан шинэ улс төрийн нэгдлийг байгуулжээ.

Эвслийн хуралдаанд ОХУ-ын 51 бүс нутгийн 168 төлөөлөгч ирсэн байлаа. Намын дүрэм ба үзэл баримтлалыг батлах  үйл ажиллагаа явагдаж байгаа ажээ. Мөн бүс нутгийн салбаруудыг байгуулах гэнэ.

“Ард түмний эрх чөлөөний нам”-ыг бүртгүүлэх талаар эвслийн лидерүүдийн нэг Михаил Касьянов ярихдаа намыг бүртгэхгүй бол тэрээр эвслийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн байв. Биднийг бүтгэхгүй гэвэл тэр нь Оросын бүх сонгууль хүчин төгөлдөр биш гэдгийг баталсан хэрэг болно гэж сөрөг хүчний бас нэг лидер Борис Немцов мэдэгджээ. Хууль зүйн яам шинэ намыг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэдний бас нэг лидер Владимир Милов хэвжээ.

"За Россию без произвола и коррупции" эвслийг есдүгээр сарын дундуур байгуулсан ба түүний удирдагч нар нь Борис Немцов, Владимир Рыжков, Владимир Милов ба Михаил Касьянов юм.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж