Ерөнхий сайдын нам ялав

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын нам ялав

Ерөнхий сайд Хашим Тачигийн Косовогийн ардчилсан нам (КАН) энэ сарын 12-нд явагдсан парламентын сонгуульд олонхийн санал авсан тухай Reuters мэдээлж байна. 

Саналын хуудасны бараг 100 хувийг тоолсны дараа КАН сонгогчдын 33,5 хувийн санал авсан тухай Косовогийн Сонгуулийн хороо мягмар гаригийн шөнө мэдээлжээ. Өмнө нь КАН-ын хамт эвсэл болон засгийн эрхэнд байсан Косовогийн Ардчилсан лиг 23,6 хувийн саналтайгаар дараалсан байв. Сонгогчдын оролцоо 47,8 хувьтай байжээ.

Косовогийн Ардчилсан лиг ба өөр гурван намынхан сонгуулийн дүнг хүлээлгүйгээр наад зах нь хоёр тойргийн санал хураалтын дүнг дахин тоолуулахын төлөө байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний төлөөлөгчдийн хэлснээр эдгээр тойргуудад сонгогчдын оролцоо 94 хувьтай гэж мэдэгдсэн нь “статистикийн хувьд ер бусын үзэгдэл болсноос гадна улс төрийн талдаа байж боломгүй” хэрэг байгаа ажээ

Эдгээр тойргуудад сонгуулийн будлиан гарсан гэж олон улсын ажиглагчид ч мэдэгдэж байсан юм. Европын холбооны ажиглагчдын тэргүүн ерөнхийдөө сонгууль сайн зохион байгуулагдсан гэж дүгнэсэн байв.

Ойрын үед КАН бусад намуудтай эвсэл байгуулах тараар хэлэлцээрийг эхлүүлнэ. Эвсэлгүйгээр Засгийн газар байгуулах боломжгүй ажээ. Одоохондоо Косовогийн Ардчилсан лиг ба бусад намууд КАН-тай эвсэлд орохгүй гэсэн байгаа. Косовогийн парламентын 120 суудлын төлөө 29 улс төрийн намууд өрсөлдсөн байлаа. Сонгогчидын тоо 1,6 сая хүн болсон ба Косовюог тусгаар тогтнолоо 2008 онд зарласнаас хойш анхны сонгууль нь энэ болжээ.

 Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж