Барак Обама “Лейкерс”-ийнхэнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Барак Обама “Лейкерс”-ийнхэнтэй уулзлаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама NBA-ын өнгөрсөн улирлын аваргуудыг хүлээн авч, уулзсан байна. Америкийн мэргэжлийн лигийн аварга болсон багийг ерөнхийлөгч хүлээн авч уулздаг уламжлалын дагуу АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама “ЛА Лейкерс” багийн гишүүдтэй уулзжээ. Цагаан ордонд болсон уулзалтын өмнө ерөнхийлөгч Обама болон “Лейкерс”-ийн залуус Өсвөрийн сайн санааны нийгэмлэгийн хүүхдүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд болон шархадсан цэргүүдэд өөрсдийн захидалтай илгээмжийг явуулсан байна. Харин энэ үйл ажиллагааны дараа Барак Обама “Тэдгээр зовсон хүмүүст сэтгэлийн дэм тун их хэрэгтэй. Эдгээр илгээмж, захидлыг хүлээн авч байгаа хүмүүс ямар ч амжилтанд хүрч болно гэдгийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Удахгүй болох шинэ жилийнх нь хамгийн том бэлэг энэ болоосой гэж хүсч байна. Мөн бидэнтэй хамт энэ үйлст оролцсон хүүхдүүдэд талархлаа илэрхийлье” хэмээжээ.

Хүчирхэг “Бостон Селтикс”-ийг буулган авч, аваргалсан “Лейкерс”-ийн залуус хоёр дахь жилдээ дараалан Цагаан ордноор зочилж байгаа нь энэ юм. Тэдний хувьд өнгөрсөн жил Барак Обамад өөрийн багийн өмсгөлийг гардуулан өгч байсан бол энэ жилийн бэлэг нь аваргын туг байлаа.   

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж