Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

FIBA шийдвэр гаргалаа

Сагсан бөмбөгийн дэлхийн удирдах байгууллага FIBA аравдугаар сард Бразилын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх үеэр зодоон хийж, шуугиан тарьсан Хятадын шигшээ багийн дасгалжуулагч болон гурван тоглогчийг шийтгэх болжээ. Тодруулбал, Америк мэргэжилтэн Роберт Доунволд Жуниорыг гурван тоглолт өнжих, мөн 40 мянган ам.доллараар торгох болсон байна. Тэрбээр хоёр техникийн алдаа авсан ч сэлгээний суудлыг орхилгүй сууж байсан гэж холбоо үзжээ. Мөн дээрээс нь түүний тоглогчид Жинчен ордонд болсон тухайн тоглолтод Бразилын тоглогчид руу дайрсан билээ. Уг зодооныг “зохион байгуулсан” Жу Фаньюг хоёр тоглолт, Сун Юүе, Жан Бо нарыг тус тус нэг тоглолтод орох эрхийг нь хасчээ.

NBA-ын “Нью Орлеан Хорнетс”, “Кливлэнд Кавалиэрс” багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Доунволдыг ирэх хоёр жилийн хугацаанд үлгэр жишээ байхыг анхааруулсан байна. Мөн ФFIBA тус тоглолтыг шүүсэн өмнөд хөршийн шүүгчдийг нэг жилийн хугацаанд олон улсын чанартай тэмцээн уралдаан шүүхгүй байх шийдвэр гаргасан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж