Германы анатомич Gunther von Hagens-ын шинэ vзэсгэлэн Герман улсад нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Германы анатомич Gunther von Hagens-ын шинэ vзэсгэлэн Герман улсад нээгджээ


1977 онд биологийн бие махбодь,
эд эсийг хадгалах plastination гэж нэрлэгддэг техникийг нээж, зохион
бvтээснээрээ дуулиан тарьсан Германы анатомич Dr. Gunther von Hagens
хvн, амьтны биеийн ертєнцєєр аялуулах Body Worlds цуврал
vзэсгэлэнгийнхээ ээлжит vзэсгэлэнгээ Герман улсад нээжээ. Тvvний Германы
Saarland мужийн Neunkirchen Zoo амьтны хvрээлэнд нээгдсэн энэхvv
vзэсгэлэнд 100 гаруй ан амьтны plastination аргаар хадгалагдаж, зvсэлт
хийсэн загварууд байрласан байна. Баавгай, анааш, сармагчин, ирвэс,
наймаалж, загас, тэмээн хяруул, дэлхий дээрх хамгийн том буюу 3.2 тонн
жинтэй plastination заан гэх мэт энд тавигдсан амьтдыг vзмэрт хэрэглэх
зорилгоор алж устгаагvй бєгєєд vзэсгэлэн байршиж буй амьтны хvрээлэнгийн
зvгээс хэд хэдэн vхсэн амьтдыг хандив болгон єгсєн гэнэ. Хамгийн анхны
Body Worlds vзэсгэлэн 1995 онд Япон улсад зохион байгуулагдаж байснаас
хойш Америк, Англи, Канад, Бельги, Герман гэх зэрэг улс орнуудад
vзмэрvvдээ дэлгэж байсан бєгєєд нийтдээ 26 сая гаруй хvн vзэж сонирхсон
гэдгээрээ дэлхийн хамгийн алдартай аялан явдаг vзэсгэлэнд тооцогддог
байна.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж