Гамшгаас сэргийлэх үзүүлэх сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Гамшгаас сэргийлэх үзүүлэх сургуулилт болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнн яамны замын урд талд байрлах хоёр давхар байранд 14:30 цагаас "Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлийг гамшгаас хамгаалах ажиллагаа" сэдэвт команд штабын үзүүлэх сургуулилт болно. Уг үзүүлэх сургуулилтанд Нийслэлийн гамшигтай тэмцэх бүх албад, Онцгой байдлын бүх алба,  Шуурхай бүлэг 105, Яаралтай түргэн тусламжийн 103, Аврах отряд, Гал унтраах ангиуд, Нийслэлийн цагдаа, Мэргэжлийн хяналтын шуурхай бүлэг, Мал эмнэлэг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний шуурхай бүлэг, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд оролцох аж. ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга С.Цогтбаатар “Нийслэлийн онцгой байдлын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  сургуулилтыг  зохион байгуулж байгаа. Гол зорилго нь газар хөдлөлт болсон үед тус байгууллагууд яаж уялдаа холбоотой ажиллах,  аврах ажиллагааг яаж зохион байгуулж явуулах ёстойг урьдчилсан байдлаар туршиж үзэх гэж байгаа юм” гэж  мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж