Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг „Rio Tinto“ компанийн Австралийн Квинслэндийн уурхайн ажиллагаа үргэлжилсэн орсон борооноос болж тасалдаж байна. Тус компанийн Клермон, Блэйр Атол болон Хэйл Крийк уурхайнууд одоогоор ажиллах боломжгүй болсон байна. Квинслэндэд маш их бороо орж буйгаас болж хэд хэд компани ажлаа зогсооход хүрчээ. Ингэсэн тохиолдолд компаниудын зохицуулж чадахаас хүнд нөхцөл байдал үүссэн учир гэрээгээ цуцлах боломжтой болж байгаа юм байна.
Есдүгээр сараас хойш их хэмжээний бороо орж байгаа нь хэд хэдэн компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, нүүрс олборлолтыг бууруулж, тээвэрлэлтийн хүндрэл учруулсан байна. Ингэснээр тус бүс нутгийн үйлдвэрлэлт огцом багасаад байгаа юм.
„Rio Tinto“-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ даваа гаригийн байдлаар уурхайн цооногууд руу нэвтрэх зарим орцыг дахин байгуулсан бөгөөд уурхай доторх төмөр замуудыг ажиллагаанд оруулсан аж.
Э.Очирт