Пикассогийн зургийн дуудлага худалдаа хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Пикассогийн зургийн дуудлага худалдаа хойшлогдлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Пикассогийн зарим зургийн Парист болох байсан дуудлага худалдаа зураачийн зурсан бүтээлүүд нууцаар хадгалагдаж байсан нь илэрсэн учир хойшлогдсон байна. Нэрт зураач зарим зурсан зургаа өөрийн жолооч Морис Бреснэд өгсөн бөгөөд эдгээр зургийг өнгөрсөн пүрэв гаригт дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байсан боловч цагдаа нар нэрт зураачийн 60 сая еврогоор үнэлэгдэх 271 бүтээлийг тэтгэвэрт гарсан цахилгаанчин Пьер Ле Гуеннесийн гэрээс хураан авсан байна.

    Уг цахилгаанчин Пикассог нас барахаас гурван жилийн өмнө Францад байдаг байшингуудад дохиолол тавьж байсан бөгөөд уг зургуудыг өөрт нь нэрт зураач бэлэглэсэн хэмээн мэдүүлж байгаа боловч Пикассогийн гэр бүлийн гишүүд ийм олон зураг бэлэглэхгүй байсан гэж үзэж байгаа юм.

    Б.Тунгалаг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж