Э.Бадар-Ууган тулаанд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган тулаанд бэлтгэж байна

“Бээжин-2008” олимпийн наадмын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Бадар-Ууган он гараад уралдаан, тэмцээнээ эхлүүлэхээр идэвхтэй бэлтгэлээ эхлүүлжээ. Бээжингийн олимпийн дараа мөрний гэмтэл нь сэдэрч, багагүй хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэсэн олимпийн аварга маань өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн энэ жил нутагтаа зохион байгуулсан оюутны дэлхийн аваргыг өнжсөн юм. Гэхдээ тэрбээр өнгөрсөн долдугаар сард Казахстаны нийслэл Астана хотноо ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож, бэртлийн улмаас бэлтгэл тааруу байсан ч хүрэл медаль хүртсэн билээ. Харин одоо хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган он гаргаад тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцох бөгөөд анхны тэмцээн нь нэгдүгээр сард ОХУ-д болох AIBA-гийн олон улсын тэмцээн байх ажээ.

Бээжингээс Лондон хүртэлх олимпийн циклийн талаас илүү хугацаа хэдийнэ өнгөрсөн учир ирэх он манай ширэн бээлийтнүүд төдийгүй шигшээ багийн тамирчдын хувьд олимпийн эрхээ өвөртлөх чухал жил байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж