
“Чингис” зочид буудлын хурлын зааланд маргааш 19.00 цагт “Rhodia Fashion show” болох гэж байна. Францын нэрт Rhodia /Родиа/ брэндийн дэвтэр, харандаагаар Урлах эрдмийн дээд сургуулийн чадварлаг дизайнерууд шинэлэг санаа, ур дүй, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээсэн 80-аад төрлийн загварыг толилуулахаар бэлтгэжээ. Энэхүү шоу нь давхар Урлах эрдмийн дээд сургуулийн залуу дизайнеруудын ур чадварыг сорих тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм. Дизайнерууд найман багт хуваагдаж бүтээлээрээ өрсөлдөнө. Уралдааны эхний гурван байрын эзнийг “Clairefontaine-Rhodia” /Клейрфонтэйн-Родиа/ брэндийн бичиг хэргийн бүтээгдэхүүнээр шагнах ажээ.
Энэхүү сонирхолтой шоуг “Винкс Континенталь” ХХК болон Урлах эрдмийн дээд сургууль хамтран хийж байгаа юм.