Анхны болзоо, анхны сэтгэгдэл. Энэ бүгд та 2-ын ирээдүйн харилцаанд чухал үүрэгтэй. Гэвч та энэ чухал өдөр ямар хувцас сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол мэргэжлийн хүмүүс танд дараах зөвлөгөөг санал болгож байна.
1. Энгийн бай.
Эрэгтэйчүүдийн “нүд” эмэгтэйчүүдийнхээс ондоо байдаг гэнэ. Тэд чамин хээнцэр гоёл, элдэв чимэглэлийг төдийлөн ойлгож хардаггүй гэнэ. Тиймээс та аль болох биеийнхээ галбирыг тодотгосон энгийн хувцас өмсөж очоорой.

2. Sexy гэхдээ хэтрүүлэггүй.
Зарим бүсгүйчүүд маань sexy харагдах гэж хэт хичээснээр биеэ үнэлэгч шиг хувцаслаад эрчүүдйин дургүйг хүргэх тохиолдол байдаг. Та үнэхээр гоё хөхтэй байлаа гээд хөхний даруулга зүүлгүйгээр торон цамц өмсөж очих хэрэггүй.
3. Өөртөө итгэлтэй бай.
Хамгийн сүүлчийн гол дүрэм бол өөртөө итгэлтэй байх юм. Би үнэхээр дур булаам харагдаж байгаа гэж өөртөө итгүүл. Та өөрөө итгэвэл бусдад үнэхээр та дур булаам харагдана.
Н.Цэнд