Амьдралаа өөрчлөх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Амьдралаа өөрчлөх аргууд

Ердөө хоёрхон долоо хоногийн дараа  бид 2011 онд амьдарч эхэлнэ. Та яг нэг жилийн өмнө юу мөрөөдөж, төлөвлөж байснаа санаж байна уу? Хэрэв та мөрөөдөлдөө хүрч амжаагүй бол ирэх он зорьсондоо хүрэх хамгийн тохиромжтой үе ч байж мэднэ.
Шинэ хандлага
Шинэ жилийг угтах олон баяр, хүлээн авалт таныг стресст оруулж ч мэднэ. Та хамгийн хүйтэн улирлын  дарамтанд орж, ажлын ачаалалдаа түүртэж мэдэх тул энэ бүхнээс хэсэг завсарлага авах хэрэгтэй. Тайвширсан уураг тархи чинь танд талархах болно.
Юмыг хойшлуулахаа боль
Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж,  өдөрт хоёроос гуравыг нь хийж байхаар төлөвлө. Ийм төлөвлөгөө аливаа зүйлийг урьдчилан харж, бодитоор үнэлж сурахад тус болно. Хамгийн хялбар зүйлээс эхэл. Гэвч хамгийн чухал зүйл бол юу өөрийг чинь баярлуулдгийг мэдэж, түүнийгээ л хий.
Сонирхлоо хөө
Хэн нэгэнд гараа гаргаж хоол хийж өгөхийг эсвэл танго бүжиглэхийг нууцхан хүсдэг юм биш биз? Тэгвэл  2011 он таны жил болно. Тиймээс дуртай зүйлдээ цаг гарга.  Хүсч байгаа зүйлээ хэзээ ч бүү хойш нь тавь. Яг одоо л биш бол хэзээ ч үгүй.
Өөрийн гэсэн орон зай бий болго
2011 оныг одооноос төлөвлө. Өөртөө цаг гаргадаг болохын тулд өөрийн гэсэн орон зайг гэртээ бүрдүүл. Таны дуртай сандал, эсвэл ширээ байсан ч тэр ялгаагүй ганцаархнаа  байхад хэн ч саад болохооргүй  тийм газрыг ол.
Өөрөө өөрчлөгд
Үсээ улаанаар будаж, эсвэл рок стилээр хувцаслахыг хүсдэг байсан бол түүнийгээ ганц удаа ч болов хэрэгжүүл. Хэрэв таалагдвал энэ эрчээ бүү алд. Өөрчлөгдөхөөс айх нь тэнэг хэрэг.
Юу идэж байгаагаа анзаар
Зарим хүмүүс амттаны төлөө амиа тавьдаг бол нөгөө нь давсгүй хоол идэж чаддаггүй.  Таны хооллох зуршил ямар ч байлаа гэсэн идэж ууж, хэрэглэж байгаа зүйл чинь таны одоогийнх шиг тарган эсвэл туранхай байгаагын чинь шалтгаан гэдгийг  ухаар.
Гэнэтийн өөрчлөлт хий
Ажил чинь нэгэн хэвийн  уйтгартай санагддаг уу? Эсвэл өөрөөр амьдрахыг хүсч байна уу?  Тэгвэл өөртөө итгэдэг бол. Гэнэтийн  өөрчлөлтөөс л  гайхмаар үр дүн гардаг.
Хайр дурлалын харилцаандаа шинэ уур амьсгал оруул
Ажил амьдрал гэсээр хайр дурлал чинь сүйрч байгааг анзаараагүй юу ? Хэрэв та ганц бие бол эр хүнээс эсвэл эмэгтэй хүнээс юу хүсч байгаагаа үнэлж цэгнэ. Өөрөө эхний алхмыг хий.  Гэрлэсэн бол хайртай хүнтэйгээ хамт байгаа  мөч бүрийг үнэ цэнтэйд тооц.
Хамгийн шилдэг нь бай
Төсөл боловсруулах эсвэл гэртээ хананд зураг тогтоох байсан ч сайн хийхийг хичээ.
Бусдад тусал
Бусдад тусласны хариу нь танд өөрөөрөө бахархах бахархал, баяр хөөр болон ирдэг.  Гэхдээ тусласны хариуд тус нэхэх нь бүдүүлэг хэрэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж