Теннисчин Мартина Хингис гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Теннисчин Мартина Хингис гэрлэжээ

Нэгэн үе талбайн теннисний ертөнцийг эзэгнэж, 209 долоо хоног буюу дөрвөн жилийн турш тасралтгүй дэлхийн чансааг тэргүүлж байсан Швейцарийн теннисчин бүсгүй Мартина Хингис сүйт залуу болох Францын морин спортын тамирчин Тибаулт Хютинтэй баасан гаригт Парис хотноо гэрлэжээ. “Их дуулга”-ын таван цомын эзэн, 30 настай теннисчин бүсгүй болон 24 настай тачаангуй залуу хоёр хуримын ёслолоо гэр бүл, ойр дотныхны хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Хуримынхаа тухайд Хингис “Бидний хурим олон хүмүүсийг гайхашруулсан байх. Гэтэл бид олон сарын өмнөөс төлөвлөж байсан шүү дээ” хэмээн ярьжээ. Харин хосууд ирэх зун хуримынхаа найрыг нижгэр хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хингис “Уимбльдон” тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээнд бүдэрч, кокайн хэрэглэж байсан нь илэрснээр хоёр жилийн хугацаанд эрхээ хасуулсан юм. Хэдийгээр Хингис шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй боловч давж заалдахаас татгалзаж, улмаар 2007 онд их спортоо орхисон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж