![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/12/6ffad466a3babc67/16b18f6b4fab3a7big.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Б.В. Грызлов нартай тус тус уулзалт хийнэ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.