Bon Jovi аялан тоглолтоороо 146 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Bon Jovi аялан тоглолтоороо 146 саяыг олжээ

Billboard сэтгүүл өнгөрсөн жлийн хамгийн их ашиг олсон аялан тоглолтын жагсаалтыг нийтэлжээ. Энэхүү жагсаалтыг алдарт Bon Jovi хамтлаг 146,5 сая долларын орлогоор тэргүүлжээ. Тус хамтлаг “The Circle” аялан тоглолтоо 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ноос эхэлсэн ба энэ оны арваннэгдүгээр сарын арваннэгдүгээр сарын 28 хүртэл 1,591,154 ширхэг тасалбар худалджээ. Уг аялан тоглолтоор Англи, Америк, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудаар тоглолтоо хийгээд байгаа ба нийт 30 оронд 135 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн аж. Энэхүү аялан тоглолт ирэх оны долдугаар сарын 31нд Португалд тоглосноор хаалтаа хийх юм.

Тэд 2008 онд “Lost Highway” аялан тоглолтоороо мөн л хамгийн их ашиг олсон хамтлаг болж байсан ба 210 саяын орлого олж байжээ.

Харин хоёрдугаар байрт U2 хамтлаг орсон ба Bon Jovi “U2-г ардаа орхиж чадсандаа баяртай байна” хэмээжээ. U2 хамтлаг “360 Degree” аялан тоглолтоороо 131,5 сая долларын орлого олсон ба нийт 1,312,784 хүн үзжээ.

Дараагийн байрт AC/DC 122.6 сая, Леди Гага 116.2 саяын орлогоор дөрөвдүгээр байрт жагсчээ. Харин тавдугаар байрт “Black Eyed Peas” 81.6 саяын орлого олсноор орсон байна.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж