Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Зарагддаггүй сүү

Гуравдугаар сарын 31-ний байдлаар малын сүү аймгуудад 1200-2300
төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ажээ. Энэ нь өмнөх долоо
хоногийн үнэтэй харьцуулахад Дорнод, Өвөрхангай аймагт 100-300 төгрөгөөр
өсч, Говь-Алтай аймагт 200 төгрөгөөр буурсан бол бусад аймагт
харьцангуй тогтвортой байна гэж Үндэсний статистикийн хорооноос
мэдээлжээ. Тус хорооноос долоо хоног тутамд гаргадаг үнийн судалгаанд
эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэхүйц зүйлс цөөнгүй байдаг нь хачирхалтай.
Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон махны үнэ л гэхэд хүнсний зах,
дэлгүүрт худалдаалж байгаа үнээс ямагт бага байна. Түүнчлэн “Дундговь
аймагт малын сүү зарагдахгүй байна” гэсэн өгүүлбэр сүүлийн арваад долоо
хоног дараалан, тухайлбал цагаан сарын үеэс л  уг мэдээлэлд  дурдагдсаар
өнөөдөртэй золгож байна. Тус аймагт сүү огт зарагдахгүй байсаар өвлөөс
хаврыг дамжиж  байхад сүүний ченжүүд юу хийгээд байдаг нь сонирхолтой.
Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд гаргасан мэдээллээр сүүний
үнэ Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 2300 төгрөг, Сэлэнгэ аймагт
хамгийн  хямд буюу 1200 төгрөг байгаа аж.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж