300 айлын түрээсийн орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

300 айлын түрээсийн орон сууц барина

Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Улаанбаатар  хотын зургаан дүүргийн таван байршилд түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн байна. Сүхбаатар дүүрэгт эхний 300 айлын түрээсийн орон сууцыг эхлүүлээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, хотын зөв зохистой бүтцийг бий болгохын тулд дагуул хотууд, суурьшлын бүсүүдийг шинээр төлөвлөж хөгжүүлэх, хүн амын тоог тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, шилжилт хөдөлгөөнийг дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүд рүү чиглүүлэх бодлогыг тус газраас баримталж ажиллах аж. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн тэлэлтийг урагшаа Буянт-Ухаа, Яармаг, зүүн тийш Ургах наран, хойшоо  Долоонбуудал, баруун тийш Баянголын ам хүртэл байхаар тооцож, цааш нь хязгаарлалт хийх гэнэ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж