Еврозоны ажилгүйдэл 10 хувь болж өслөө

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Еврозоны ажилгүйдэл 10 хувь болж өслөө

Европын
16 үндэстний ажилгүйдлийн төвшин хоёрдугаар сарын байдлаар 10 хувь
хүрсэн байна гэж “Eurostat” байгууллагаас гаргасан тоо баримтад дурдсан
байна. Ажилгүйдлийн төвшин Испанид 19 хувь байгаа бол Нидерландад
дөрвөн хувь байна. Өөр судалгаануудаас үзвэл Еврозоны инфляци
хоёрдугаар сад 0.9 хувь байсан бол гуравдугаар сард 1.5 хувь болж
өссөн. Гэсэн хэдий ч инфляцийг хоёр хувиас доогуур барих хэрэгтэй гэсэн
Европын төв банкны зорилт алдагдаагүй байгаа бөгөөд тус банк бодлогын
хүү нэг хувь байгаагаа ойрын хэдэн сард өөрчлөхгүй бололтой.

Ажилгүйдлын
төвшин өндөр байгаагаас үзэхэд Еврозон хямралаас гарах нь удаан байгаа
бололтой. Лхагва гаригт танилцуулсан Германы үндэсний статистикаас
үзвэл ажилгүйдэл тэнд буурч байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж