Захыг төрөлжүүлэх асуудлаар судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Захыг төрөлжүүлэх асуудлаар судалгаа явуулжээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд гадна, дотны хүмүүсийн “хэл амны бай” болж байдаг нэг зүйл бол Арвайхээр сумын төвд байрлах зах юм.  Гурван удаагийн Засаг дарга 10-аад жилийн турш төрөлжүүлэх гээд чадаагүй уг захад зөрчигдөхгүй хууль гэж үгүй. Хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу  аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Монгол улсын Үндсэн хууль”-ийн II бүлгийн 16-р зүйлийн хоёр дахь заалт, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29-р зүйлийн 1.4-ийн “е” заалт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.1, 2.5.11 дэх заалтыг тус тус үндэслэн орчны эрүүл ахуйг сайжруулах, хүнсний эрүүл ахуйг хангах зорилгоор худалдаа, үйлчилгээний захуудыг төрөлжүүлэх 224 тоот захирамжийг гаргаж, Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, Хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтсийн удирдлага, Арвайхээр сумын Засаг даргад үүрэг өгч байсан ч түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Уг асуудалд Арвайхээр сумаас өөрийн сайтаараа дамжуулан иргэл, хэрэглэгчдийн судалгааг авч байгаа бөгөөд нийт оролцогчдын 55 хувь нь захыг төрөлжүүлэх нь зөв гэж үзжээ. 16.7 хувь нь захыг төрөлжүүлж,задлахгүй бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна хэмээсэн бол дөнгөж 3.3 хувь нь зах төрөлжүүлэх шаардлагагүй гэсэн байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж