
Хосууд анх 2006 оноос болзож эхэлсэн ба “High School Musical”-д хамтдаа тоглосноор тэдний дурлалын түүх эхэлсэн юм. Салалтын шалтгаанаа хосууд “Харилцаандаа сэтгэл дундуур болсон” гэсэн тун энгийн үгээр тайлбарласан байна.
Zac Efron жүжигчин төдийгүй чадварлаг дуучин бөгөөд гурван ч цомог гаргаад амжсан. Өдгөө 23 настай тэрбээр “Charlie St. Cloud” нэртэй романтик уянгын кинонд тоглосон юм.
Vanessa Hudgens мөн л жүжигчин, дуучин. Тэрбээр хоёр цомог гаргасан ба 2008 онд гаргасан “Identified” цомог нь дэлхий нийтэд 230 мянган хувь борлогдож байжээ.
Н.Наран