
Н.Эрдэнэбурмаа 29 настай залуухан эмэгтэй. Тэрбээр гурван настай охин, долоон настай хүүтэй юм байна. Түүний бие хоёр жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд элэгний церроз гэж оношлогджээ. Эмэгтэйн бие өдрөөс өдөрт цаг минутаар муудаж, бие нь бүхэлдээ ногоорч, элэгний үйл ажиллагаа нь зогссон тул эрчимт эмчилгээний хүчээр амьсгалж байгаа аж. Гэхдээ тэр ард түмнийхээ сайхан сэтгэлд итгэж, хоёр хүүхдийнхээ төлөө амьдрахын тулд тэмүүлж байгаа. Н.Эрдэнэбурмаад туслахыг хүсвэл “Худалдаа хөгжлийн банк”-ны төгрөгийн 499181591, долларын данс: 499181592 данс руу сэтгэлийн хандив өргөхөд хангалттай. Мөн 99837716 гэсэн утас руу залгаж төрсөн эгч Баясаатай нь холбогдож болно. Харин 99204098 утас руу залгаж арван жилийн найзтай холбоо барьж өөрийн чадах зүйлээрээ туслахыг уриаллаа. Энэ аянд оюутан залуус, төрийн бус байгууллагууд мөн нэгдэж хоёр хүүхэд, ээж аавынхаа дэргэд амьдрахыг хүссэн Н.Эрдэнэбурмаад туслахыг хүсье. Мөн Skytel-ийн гар утастай бүх хүн 150103 дугаарт ЗА гэсэн мессеж илгээж хувь нэмрээ оруулах боломжтой аж. Мөн Сансарын түнээлийн ойролцоо “Camel” ресторанд байрлаж байгаа хандивын хайрцаганд хандивын мөнгөө хийж болох юм байна.