Тамирчид шинэ жилээ тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Тамирчид шинэ жилээ тэмдэглэнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ сарын 24-нд Спортын төв ордонд Тамирчдын шинэ жилийг зохион байгуулах гэж байна. Спортын салбарт хүчин зүтгэж буй тамирчин, дасгалжуулагч, арын албаныхан хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэх энэ үдэш оны шилдэг тамирчин, дасгалжуулагчаас гадна шилдэг арга зүйчийг тодруулах ажээ.

2010 он Монголын спортын салбарт ээлтэй жил болж өнгөрсөн. Тив, дэлхий, олимпийн аваргууд төрж, 2010 он гарсаар Монголын тамирчид олон улсын чанартай 270 гаруй тэмцээнд оролцож, 190 гаруй медаль хүртсэн амжилт гаргажээ. Түүнчлэн насанд хүрэгчид, залуучууд болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 20 дэлхийн аварга төрсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж