Хүнс Хөлөө Аж Ахуйн байнгын хороо өнөөдөр 12 цагаас эхлэн хуралдаж хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн борлуулах бирж байгуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Гэвч уг хуулийн төслийг Э.Бат-Үүл, Ц.Баярсайхан зэрэг зарим гишүүд дутуу дулимаг болсон байна гэж багагүй шүүмжилж байсан юм. Хэрэв уг хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэн батлагдлаа гэхэд хуульд заасны дагуу биржийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр яавагдана тэгхээр ажиллах боловсон хүчин хангалттай байгаа эсэх асуудал хөндөгдөж байсан юм. Мөн хөдөө орон нутагт ялангуяа сумдад биржийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудал хөндөгдөж байсан юм. Харин энэ талаар тухайн үеийн нөөц бололцоог ашиглан боловсон хүчин бэлтгэж сургах гэнэ. Мөн 1990-ээд оны үед “Эрдэнэт” “ХАА бирж” зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байсан ч бүтээгдэхүүн агуулах сав зэрэг үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг дутуу тооцоолсон зэрэг нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа нь зогсож байсан аж. Харин ХХАА байнгын хороо уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэн юм.
Б.Алтансүх