Романтик кино хоосон мөрөөдөлд автуулдаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Романтик кино хоосон мөрөөдөлд автуулдаг уу?

Романтик инээдмийн  кино үзэгчдийг  бодит бус төсөөлөлд автуулж, биелэгдэшгүй  хий хоосон мөрөөдөлд умбуулдаг байна.  Судалгаанд оюутнуудыг оролцуулж “Танд захиа ирлээ”, “ Манхэттэний  сүйт бүсгүй”, “ Хуримын зууч”, “ Чамайг унтаж байх үеэр” зэрэг романтик инээдмийн киног  үзүүлж туршсан байна.
Судалгаанаас  харахад дээрх шиг кино болон энтертайнмент бүтээл хүмүүсийн оюун ухаанд асар их нөлөөлж, гол үүрэг гүйцэтгэдэг аж.
“Хүмүүсийн  хоорондын харилцааг бодит бус гэж үздэг хүмүүс олон байдаг ч ихэнх хүмүүс  үзэж харж буй зүйл нь өөрсдөд нь нөлөөлж буйг ойлгодоггүй.” харилцааны сэтгэлзүйч доктор Бёрн Холмс ярьж байна.  
Үүнтэй холбоотой олон судалгаа байдаг. Тэдгээр судалгаанууд ч мөн залуу үеийнхэн  харилцааны туршлагагүй,  ямагт төгс зүйлд тэмүүлж байдаг болохоор   энтертайнмент бүтээл тэдний оюун санаанд маш их нөлөөлж байдгийг харуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж