Э.Халиунболд Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх буюу сүүлийн гараа Филиппиний нийслэл Манила хотноо болж, 2010 оны Азийн аварга тодорлоо. 2008 оны Азийн аварга Э.Халиунболд тус гараанд хоёрдугаарт бариалснаар ерөнхий дүнгээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн гарааны өмнөх байдлаар манай тамирчин Японы нисгэгч Томоюүки Сүзүкигийн дараа хоёрдугаар эрэмбэлэгдээд байсан бөгөөд сүүлийн гараанд түрүүлбэл Азийн аварга цолоо бататгах боломжтой байсан юм. Харамсалтай нь, Манилагийн гараанд хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэнээр 2009 оны амжилтаа давтлаа.

    Ази тивийн аваргад манай тамирчнаас гадна Филиппин, Япон, Тайланд, Индонез, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Шри Ланка, БНХАУ болон Энэтхэгийн тамирчид өрсөлдсөн юм. Филиппиний Пуэрто-Принсеса хотноо хоёрдугаар сард болсон Азийн аваргын анхны гараанд Э.Халиунболд түрүүлж, улмаар гуравдугаар сард болсон хоёр дахь гараанд гуравдугаар байрт шалгарч, Иранд болсон гурав дахь гараанд хоёрдугаар байрт шалгарсан юм.
    Тэрбээр өнөөдөр 16.00 цагаас эх орондоо ирнэ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж