Хайртайгаа илэрхийлэх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хайртайгаа илэрхийлэх аргууд

Хайр халамжаа илэрхийлж чаддаг хүн гэр бүл, хүүхдүүд, найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байдаг.  
Хайртайгаа илэрхийлэх аргууд
   1. Хайртай хүмүүсээ бусадтай бүү харьцуул.
   2. Эелдэг бай.
   3. Хайртай хүмүүсээ халуунаар тэврэн үнс.
   4. Өөрийн гэсэн алтан дүрэмтэй бол.
   5. Хүний яриаг  анхааралтай сонсох нь хайр халамжаа илэрхийлж буй хэрэг.
   6. Хайртай хүнийхээ шүтэн бишрэгч байж, ямар ч үед дэмжиж бай.
   7. Өглөөний цай, оройн хоолон дээр хундага тулгахдаа хайртай гэдгээ хэлж бай.            
   8. Хайртай хүмүүстэй тэд амьдралынх нь утга учир гэдгийг ойлгуулж бай.
   9. Хүүхдүүддээ хайртайгаа хэрхэн учирснаа ярьж өгч бай.
  10. Оройн хоолон дээр өдрийн болсон явдлаа ярилц.
  11. Хамтдаа ном унш.
  12. Уучлал гуйж сур.
  13. Өнгөрснөө сайн сайхан муу муухайтай нь дурсан ярилцаж бай.
 14. Хайртай юу гэж хааяа ч болов асуу.
  15. Үргэлж хамтдаа байхыг хичээ.
  16. Бие биенийнхээ эрүүл мэндэд үргэлж анхаарч бай.
  17. Хайртдаа гомдлоо тайлж, уйлж итгэдэг гэдгээ харуул.
  18. Хамтдаа тэнэг алхам хийхээс бүү ай.
  19. Юу мэдэрч, бодож байгаагаа илэн далангүй ярилц.
  20. Хайртай гэдгээ хэлэхэд оршил, онцгой цаг мөч хэрэггүй.
  21. Хайртай хүнээ зоригжуулж, урамшуулж бай.
  22. Хайртай гэж  хэлэх бүрдээ энэ үгээр гэнэтийн бэлэг барьж буйгаа бүү март.
  24. Баяр хөөрөө бусадтай хуваалц.
  25. Гараа гаргаж хийсэн амттангаар хайртай хүмүүсээ дайл.
  26. Ханьдаа хайртай гэж хэлж гэртээ орохдоо  ажил дээрх стрессээ хаалганы             цаана орхи.  
    28. Бэрхшээлийг хамтдаа даван туул.
  29. Хайртай гэж хэлэхдээ түүгээрээ бахархаж байгаа харуул.
  30. Хайртай хүнийхээ сайн талуудыг бусдын өмнө хэлж бай.
  31. Цагийг хамтдаа өнгөрүүл.
  32. Түүнийгээ сонс.
   33. Хайртай хүндээ үнэнч бай.
  34. Хайртай хүнээ энхрийлэн дууддаг нэртэй бол.
  35. Өөрийгөө хайрлахаа бүү март.
  36. Хайртай хүнийхээ сонирхлыг хүндэл.
  37. Хардалтын тунг тохируул.
  38. Хайртынхаа сайн талуудаас гадна муу талыг нь нь хүлээн зөвшөөр.
  39. Өөрийнхөөрөө бай.
  40. Шоколад, амттан хувааж ид.
  41. Нэг нэгнээ уучилж сур.
  42. Хамтдаа кино үз.
  43. Нэг нэгнээсээ түр зуур холдсон ч зурвас, захиа үлдээж бай.
  44. Онцгой шалтгаангүй байсан ч хайртдаа гэнэтийн бэлэг барьж бай.
  45. Нэг нэгнээ шүүмжлэхийг  урьтал болгох хэрэггүй.
  46. Хайртдаа зарим үед ганцаараа байх боломж олго.
  47. Хамтдаа шинийг суралц.
  48. Бүжгэнд яв.
  49. Хэлсэн амандаа эзэн болж бай.
  50. Хайртай хүмүүсээ инээлгэж бай.
  51. Үргэлж анх учирсан шигээ халуухан, шинэхэн хосууд шиг  байхыг хичээ.  
  52. Өдөр бүр гэнэтийн бэлэг барихыг хичээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж