
Аймгийн Соёл урлагийн өдөрт зориулсан дээрх тоглолтоо бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж сонирхуулсан нь урд хөршийн үзэгчдэд нэлээд таалагдсан байна.
Театрын нийт уран бүтээлчдийн оролцсон “Наран мандах нутаг” тоглолт ирэх оны хавар нийслэлд хийх Сүхбаатарын Соёл урлагийн өдрүүдээр тоглох гол бүтээл нь юм.
Дашрамд дурдахад тус аймгийн Жаахан шарга театрын хамт олон хоёр жилийн өмнө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хоүуунд очиж тоглолтоо хийж үзэгчдээс нь өндөр үнэлэлт авч байсан билээ.
Д.Улаанаа