Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Сумны хошуу олджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн ес, сум олдсон тухай дуудлага иргэдээс ирүүлжээ. Нийт дуудлагын дийлэнх хувийг байшин, машин шатаж байгаа дуудлага эзэлсэн байна. Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 2х3 метрийн хэмжээтэй үртэсний амбаар шатаж байсныг унтраажээ. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд “Toyota Vitz” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг, 10х8 метрийн хэмжээтэй хоёр давхар мансартан дээвэртэй байшингийн уурийн зуухны дээврийн хэсэг шатаж байсан аж. Мөн Хан-Уул дүүрэгт 40 тонны даацтай автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Иймд хүйтний эрч эрс чангарч байгаа энэ өдрүүдэд  ард иргэд гал түймрээс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжээ дээшлүүлэх, автомашины бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

    Харин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Шинэ цэргийн хотхоны замын урд байрлах төмөр авдаг цэг дээр сумны хошуу байна гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу Аврах тусгай ангийн тэргүүн ахмад Х.Сүхбаатараар ахлуулсан тэсэлгээний бүлэг очиход 85 мм-ийн Артлерийн цэнэггүй хошуу  байсныг хураан авч аюулгүй болгожээ.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж