МАХН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдахаар болсон байна. Түүгээр удтал хүлээгдсэн МАХН-ын бага хурлын товыг зарлахаар болжээ. Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралддаг болсон. Ялангуяа өнгөрсөн долоо хоногоос С.Баяр даргын албан өрөө болох Соёмбо танхимд хурлаа хийдэг болсон юм. МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр албан ёсоор удирдах зөвлөлийн хуралдаа оролцох аж. Бага хурлыг энэ сарын 20-доор хуралдуулах ерөнхий төлөвлөгөө байгаа юм. Харин МАХН-ын бага хурлын дараа Ардчилан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийхээр болсон тухай яриа Төрийн ордонд сонсогдож байна.
Д.ОЮУН