Португалийн сангийн сайд Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Португалийн сангийн сайд Хятадад айлчлав

Португаль улсын сангийн сайд Фернандо Тиексира дос Сантос улсынхаа санхүүгийн асуудлыг Европын холбооны дэмжлэггүйгээр зохицуулахын тулд Хятадын удирдлагуудыг Португаль улсын засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг ятгахаар арванхоёрдугаар сарын 13-нд Бээжинд хүрэлцэн ирээд байна. Хятад улс нь Европын үнэт цаасны гол худалдан авагч буюу цаашид мөн худалдан авах хүсэлтэй байгаа ч Португалийн бондыг худалдан авах эсэх нь эргэлзээтэй байна.Ноён Тиексира саяхан Бразиль руу мөн ийм зорилгоор айлчлаад иржээ. Бразильд хийсэн айлчлалынхаа үеэр ноён Тиексира Сантос хэлэхдээ “Португаль улс Европын худалдан авагчдаас гадна бусад олон улсыг манай улсын засгийн газрын үнэт цаасыг худалдан аваасай хэмээн хүсч байна” гэжээ.

Португалийн улсын төсөв энэ онд ихээхэн хэмжээний алдагдалд ороод байгаа бөгөөд энэ байдал удаан үргэлжилвэл Грек болон Бүгд найрамдах Ирланд улсын араас орж, Европын холбоо, Олон улсын валютын сангаас яаралтай зээл авахаас өөр аргагүйд хүрэх болно. Тиймээс мөнгөн хуримтлал бий болгохын тулд үнэт цаасныхаа хүүгийн хэмжээг өсгөж хадалдан авагчдыг татахыг оролдож байна. Түүний Хятадад хийсэн айлчлал нь Бразильтай харьцуулахад үр дүн багатай болсон бөгөөд айлчлалын тухай ямар нэг албан ёсны мэдэгдлийг одоогийн байдлаар хийгээгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж