
Гаитийн сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд сонгуулийн дүнг хуурамч байсан талаар нэр дэвшигчдийг заргалдахыг уриалсан нь Мишел Мартеллиг дэмжигчдийг дэвэргэж, ням гаригт сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсахад хүргэсэн байна. Бослогын улмаас 5 хүн амиа алдаж, сургууль, засгийн газрын байрнууд хаагджээ. Арваннэгдүгээр сарын 28-нд болсон сонгуулийн үеэр саналын хайрцагт хуурамч санал ихээр оруулж, эмх замбараагүй байдал үүсгэснээс санал хураалтыг хүчингүйд тооцжээ.
Харин Канадын Гадаад хэргийн сайд Лауренс Кэннон даваа гаригт Гаити улсад хандан тус улсын засгийн газрыг тайван, бусдыг хүндлэх замаар ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх хэрэгтэйг уриалсан бөгөөд аливаа улс тогтвортой засгийн газаргүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэж үгүй, тиймээс яаравчлан тайван, тогтвортой засгийн газрыг бий болгох хэрэгтэй хэмээн хэлжээ.
Б. Энхцэцэг