
Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь айлчлалаар мордсонтой холбоотой аж. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Энэтхэг улсад хийсэн айлчлал, Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж байгаа айлчлалтай холбоотойгоор олон гишүүн гадаадыг зорьжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн үүнд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн Р.Раш хэлэхдээ “Айлчлал хийхдээ заавал олон хиа дагуулж явах ёстой юм уу. Хэлэлцээд тохирчихсон асуудлын араас тэр олноороо сүрийг үзүүлдэгээ болихгүй бол улс орны амин чухал асуудлыг хэлэлцэх болоход даяараа шахам айлчлал дагаад явчихсан, асуудлыг шийдвэрлэх боломжгүйд хүрч, ажил хойш татаж байна” гэсэн юм.
Г.Дарь