“Люмино” хамтлагийн Бажи хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Люмино” хамтлагийн Бажи хүүтэй болжээ

“Люмино” хамтлагийн дуучин Бажи хүүтэй болжээ. Түүний эхнэр уржигдар амаржиж хүү төрүүлсэн байна. Одоогоор эх, хүү хоёрын бие сайн байгаа аж. Бажи одоо хоёр охин, нэг хүүтэй боллоо. “Люмино” хамтлагийн хувьд энэ жил 12 нас хүрч байгаа. Өнгөрсөн жил 11 жилийн ойгоо фэнүүдийнхээ хамт тэмдэглэж, хип хоп урсгалд нэгэн шинэ түүхийг эхлүүлнэ хэмээн хэлж байсан. Сүүлийн хэдэн жил тус хамтлагийнхан уран бүтээлээ түр завсарлаж, бүгд гэр бүлтэй болж, аавууд болцгоосон. Харин одоо тэд шинэ уран бүтээлээрээ фэнүүдтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа сурагтай.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж