Н.Энхбаярын улс төр эхлээгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын улс төр эхлээгүй гэнэ

МАХН-ыг нэрээ сольж, Монгол Ардын нам болсонд эгдүүцсэн улс төр өдгөө аль хэдийнэ МАХН-ын Түр штаб байгуулах хэмжээнд хүртлээ өр­гөжсөн байгаа. Тэдний хувьд Н.Энхбаяр даргыг өөрс­дийнхөө ард байхгүй хэмээж буй ч ерөнхий бодлогоос нь түүний оролцоо бий гэдгийг таамаглах болсон.

Тэгвэл Н.Энхбаяр даргын хувьд ч Монгол Ардын на­мын удирдлагуудтай хийх мэтгэлцээнээ дуусгаагүй болол­той. Учир нь түүнийг тойрон хүрээлэгчид “Н.Энхбаярын улс төр эхлээгүй байгаа. Удахгүй эхлүүлнэ” хэмээн ярилцах аж. Нэг ёсны тэрбээр Монгол Ардын намын Бага хурлын гишүүн болж, намаасаа гарах талаар саналаа илэрхийлээгүй ч ирэх оноос улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх сурагтай.

Харин тэрбээр цаг нь болохоор бодлогын чанартай, улс төрийн томоохон бодит асуудлыг хөндөж тавихаар бэлт­гэж эхэлсэн гэдгийг ч хэ­лэх нэгэн байна. Нэг ёсны МАХН-ын Түр штабаас зарласан МАХН-ын Онц их хурлыг хуралдах үеэр Ерөн­хий­лөгч асан Н.Энхбаяр гол хөз­рөө дэлгэж, Монгол Ар­дын намын удирдлагын та­лаарх хатуухан байр сууриа улс төрийн тавцанд бодитоор нь хэрэгжүүлэхийг хүлээх л үлдэв бололтой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж