
Уулзалтаар Ерөнхий сайд С.Батболд, Оросын Холбооны Улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хэсгийн дарга И.Е.Левитин нар хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.