Шведийн нийслэлд болсон дэлбэрэлтийн буруутныг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Шведийн нийслэлд болсон дэлбэрэлтийн буруутныг эрэн сурвалжилж байна

Швед
улсын нийслэл Стокгольм хотын Drottninggatan хэмээх хєл хєдєлгєєн ихтэй
худалдааны гудамжинд энэ сарын 11-ний єдрийн vдээс хойш хэдхэн хормын
зайтай хоёр дэлбэрэлт болж, хотын ард иргэдийг сандралд оруулсан билээ.
Энэхvv хоёр дэлбэрэлтийн улмаас нэг хvн нас барж, хоёр хvн хєнгєн
бэртсэн байна. Дэлбэрэлт болохоос ємнєхєн орон нутгийн сонины агентлаг
швед болон европт газар авч байгаа mujahideen хэмээн нэрийддэг исламын
дайчдаас "бидний ахан дvvстэй адилаар vх" гэсэн заналхийлсэн цахилгаан
шуудан хvлээн авсан байна. Швед улс нь Афганистанд олон улсын цэргийн
хvчний нэг хэсэг болгон 500 цэрэг байрлуулсан бєгєєд 11-р сараас эхлэн
тус улсад алан хядагчдын тvгшvvрийн дохио хангинаж эхэлжээ. Дэлбэрэлтээс
болж нас барсан хvн хоёр дахь дэлбэрэлт болсон газрын ойролцоогоос
олдсон ба тvvнийг амиа золиослогч байсан байж магадгvй гэж vзэж
байгаагаас гадна дахиад бас гэмт хэрэгтэн байж болох юм хэмээн нарийн
судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна. Амиа золиослогчид иракт тєрсєн ч
шведийн иргэн болсон, 29 настай Taimour Abdulwahab al-Abdaly гэгчийг
байсан байж магадгvй хэмээн сэжиглэж байгаа юм. Английн Luton хотод
амьдардаг байсан тvvний гэрийг английн цагдаа нар хайж байгаа ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж