Ерөнхий сайд Монгол иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Монгол иргэдтэй уулзав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдтэйгээ уулзаж ярилцлаа.

    Ерөнхий сайд С.Батболд ярианыхаа эхэнд Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал мөн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа талаар товч  мэдээлэл хийлээ.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэхдээ Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-д энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэд маань үнэтэй хувь нэмэр оруулж буйг дурдлаа. Мөн түүнчлэн Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг онцлон тэмдэглэв.

    Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар тодорхой асуудлууд тусган хэрэгжүүлж байгаа талаар  мэдээлэл хийлээ.

    Түүнчлэн ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа мөн сүүлийн үед Монголчууд хар тамхитай холбогдсон гэмт хэрэгт оролцолдож байгаа талаар мэдээлж энэ төрлийн гэмт хэргээс холуур  анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Монгол иргэддээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж