Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутны дотуур байрны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний соёлыг хэвшүүлэх, эрүүл ахуй аюулгүй байдлын нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор тэргүүний оюутны байр шалгаруулах уралдаан зарлажээ. Шалгаруулалтыг БСШУЯ, МОХ-ноос хамтарсан баг явуулах аж. Тэргүүний дотуур байрыг энэ сарын 25-нд шалгаруулж, 500 мянган төгрөгөөр шагнах юм байна.
С.Отгон
С.Отгон