Wi-Fi only iPad-г iPad 3G болгох нь

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Wi-Fi only iPad-г iPad 3G болгох нь

Зарим нэг хүмүүс 3G-тэй iPad гарахыг
хүлээж тэсэлгүйгээр зөвхөн Wi-Fi холболттойг авчихсан байх шиг байгаа
юм. Одоо харж байхад iPad 3G барьсан хүмүүс хаана байгаа газраа и-мэйл
шалгаж, интернэтэд холбогдоод л, facebook, twitter-г жинхэнэ утгаар нь
ашиглаж байх шиг байна.

Мэдээж iPad биш байсан бол жишээ нь
лаптоп бол 3G модем залгаад л iPad 3G-тэй болчих байсан байх. USB
оролтгүй энэ iPad-г яалтай билээ.

Гэхдээ нэг арга байнаа.
Скайтел NEX Mi-Fi 3G router худалдаанд гаргасан байна. Энэ төхөөрөмж нь
үүрэн холбооны 3G сүлжээг хүлээн аваад Wi-Fi бүс үүсгэдэг юм байна.
 

NEX
MiFi-г iPad-тай холбох бол амархан. Mi-Fi-аа асаагаад л iPad-н Network
Settings менюны Wi-Fi сүлжээний жагсаалтанд Skytel NEX гээд гараад ирнэ.
Skytel NEX гэсэн сүлжээг нь сонгоод холбогдоход л хангалттай. 15 м
орчим зайд сүлжээгээ цацдаг, 5 хүн (хүн ч юу байх вэ wi-fi дэмждэг 5
төхөөрөмж л дөө) зэрэг холбогдох боломжтой.  Харин та өөрөө уг
сүлжээндээ нууц үг хийж өгөх хэрэгтэй юм билээ. Үгүй бол хэн ч хамаагүй
ороод таны дата эрхийг дуусгачих магадлалтай.
 
Ердийн
wireless router-уудтай адил сүлжээнд нь холбогдсон компьютераас (iPad ч
болно) веб браузераасаа IP хаягийг нь оруулаад тохиргоо хийх хэсэгт нь
нэвтэрч болно. Энд та wi-fi сүлжээний нэр, нууц үг зэргийг өөрчлөх
боломжтой. Нэг нууц үг өгчихсөн бол дахиад нэг их тохируулаад байх юм
байхгүй юм билээ.
Мөн iPad 3G-тай харьцуулах  нэг гол давуу тал нь
зарим нэг ялангуяа видео үздэг програм 3G сүлжээнд ажилладаггүй, бас
томоохон хэмжээтэй (20MB-с дээш хэмжээтэй) програмыг App Store-с татахад
заавал Wi-fi сүлжээтэй байх хэрэгтэй байдаг зэрэг дутагдалтай талыг нь
байхгүй болгодог юм байна. Өөрөөр хэлбэл та NEX MiFi-тай бол iPad дээрээ
3G сүлжээгээр ямарч том app-г асуудалгүй татна гэсэн үг.

Том хэмжээтэй програм татахад дээрх алдаа гардаг.
Speedtest.mn-р
(iPad flash дэмждэггүй болохоор лаптопоос шалгасан) шалгахад  татан
авах хурд нь 3,6Mbps-тай байна лээ.  Гэхдээ хотын төвд, ажлын өдөр 15
цагийн үед (шөнө ямар ч ачаалалгүй үед биш гэсэн үг) шалгасан үр дүн
шүү. Тэгэхлээр миний хувьд боломжийн хурдтай санагдсан.

Харин
үнэ тарифын хувьд NEX MiFi 5GB, 1 сарын эрхтэй нь 189,000 төгрөг, 12GB,
12 сарын эрхтэй нь 249,000 төгрөгийн үнэтэй юм байна. Ерөнхийдөө үнэ
тарифын хувьд NEX модемтойгоо адил төрөл бүрийн багцтай. Харин Скайтел
хамгийн сүүлд шөнийн цагаар буюу 00:00 цагаас өглөө 9 цаг хүртэл
хязгааргүй эрхтэй шинэ багц гаргасан байна. Тиймээс их download хийдэг
хүмүүст заавал DSL гээд байх хэрэггүй болсон байна. Өндөр хурд, олуулаа
хувааж хэрэглэх боломж, хязгааргүй хэрэглээ өөр юу хэрэгтэй юм бэ? Дээр
нь хаана ч ашиглаж болно.

За
тэгээд NEX MiFi-н хамгийн гол давуу тал нь (3G модемтой харьцуулахад)
зөвхөн компьютер биш харин wi-fi дэмждэг бүхий л төрлийн (laptop,
Netbook, PSP, iPod Touch хүртэл) 5 хүртэл төхөөрөмжийг интернэтэд холбох
боломж нь. Ингээд таны сонголт үлдлээ. Ямар ч байсан хүн болгон Wi-Fi
hotspot-оо хаана ч авч явах боломжтой болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг skytel.mn сайтаас авч болох юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж