Хүмүүнлэгийн тусламж хөдөөгийн малчдад хүрсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хүмүүнлэгийн тусламж хөдөөгийн малчдад хүрсээр байна

Хүмүүнлэгийн тусламж Говь-Алтай аймгийн гамшгийн хэмжээнд хүрсэн болон зудтай сумдын огт малгүй болсон малчин өрхийн 47 хувьд хүрээд байна. Энэхүү хүмүүнлэг үйл ажиллагааг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо хамтран зохион байгуулжээ.

Говь-Алтай аймгийн сумдаас хамгийн хүнд нөхцөлд байгаа Тонхил сумын “Алтан соёмбо” багт аймгийн ИТХ-ын дарга, УЗХ-ны тэргүүн Ш.Эрдэнэбат, УЗХ-ны дарга Ч.Хандмаа нараар ахлуулсан хэсэг тусламж хүргэн арав хоног ажиллав. Одоо Говь-Алтайд тал газраа 40-70 см, гуу жалгандаа 2.5-аас 3 метр хүртэл цастай байгаа бөгөөд Тонхил сумын Алтан соёмбо баг очиход даваа гүвээ хаагдсан байсан тул сумын төвөөс нэмэгдэл хүч дуудсанаар 45 хүн ирж уулын хазгай замын хоёр км газрын гурван метр өндөртэй цасыг цэвэрлэн зам гаргаж зорьсон багтаа хүрсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг ядарч туйлдсан малчдад хүргэж чадсандаа хүмүүс урам зориг дүүрэн байна. 
 
Б.Батжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж