Спенсер Туникийн мянга мянган нvцгэн хvмvvс

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Спенсер Туникийн мянга мянган нvцгэн хvмvvс

Спенсер Туник нь хэдэн арав, хэдэн зуу, цаашлаад хэдэн мянган хvнийг
хувцасыг нь бvрэн тайлуулж, хамгийн євєрмєц газруудад бєєнєєр нь
цуглуулан, зургийг нь хальсандаа буулгадгаараа алдартай, цуутай гэрэл
зурагчин гэдгийг та бид бараг бvгд мэдэх билээ. Тэрээр 1992 оноос эхлэн
залуу vеийнхний зургийг эхээс тєрсєн биеэр нь авч эхэлжээ. Эхлээд
Спенсерийн зурагт vлдэхийг ганц хvн зєвшєєрч, цаашлаад хэд хэдэн хvн
болон олширч, бvvр яваандаа тvvний дуранд чармай шалдангаараа зурагаа
даруулагчдын тоо гэрлийн хурдаар єссєн нь гайхалтай. Тэрээр єнєєдєр
Дэлхийг тойрон аялж, жилдээ дор хаяж зургаан єєр газар авсан зургаан
бvтээл гаргадаг болжээ. Спенсер Нью-Йорк, Лос-Анжелес, Венн, Базел,
Мехико, Барселон, Амстердам болон Дэлхийн бусад алдартай хотуудаар
зочилж, иргэдийг нь “нvцгэлж” дєнгєєд байна. Тvvний бvтээлvvд нь уран
баримал, лэнд-арт, сэдэвчилсэн гээд янз бvрийн тєрєл байдаг. Тэр
дараагийн зурагаа хаана авах гэж буйгаа урдчилан зарлаж, хvссэн хvн
бvхнийг эхээс тєрсєн биеэрээ зурагт оролцож болохыг зарладаг юм. Сайн
дурынхан нэрээ урдчилан бvртгvvлээд, заасан газар, заасан цагт цуглардаг
ажээ. Ингээд тэдэнд бvх хувцасаа тайчаад, Спенсерийн заасан позыг авах л
vлддэг байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж