
Япон улсын буцалтгүй тусламжаар энэ жил нийслэл Улаанбаатар хотод анхны давхар гүүрийг барина. Хуучнаар Тээврийн товчоо орчмоос төмөр зам болон Нарны зам дээгүүр давуулан Хан-Уул дүүргийн нутаг Цагаан хаалганы чиглэлд барих уг гүүр нь 895 метр урт байх юм. Харин өргөн нь 19,5 метр, автомашин зорчих хэсгийнхээ хоёр талд тус бүр 1,5 метрийн өргөнтэй явган хүний замтай байхаар зураг төсөл нь гарсан. Энэхүү гүүрэн байгууламжийн барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлээд байгаа юм. Буцалтгүй тусламжийн хүрээнд 36 сарын хугацаанд барьж байгуулах уг гүүрийг Энгельсийн гүүр хэмээн нэрлэж ирсэн. Зарим хүмүүсээс “Ургах нарны гүүр”, “Сакура гүүр” зэргээр нэрлэх санал гарч байсан ч НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Нарны гүүр” хэмээн нэрлэхээр тогтсон байна.
Д.Цээпил
bat 2010-04-02 93.1.86.246
komnist gedeg chini fachist gesentei ylgaagui ene soloiotoi komnistuudiin nereer nerlesen gudamj talbaig uurchuluuch
Цээпилд 2010-04-02 124.158.112.191
Энгельс гэдэг нэрийн талаар сурвалжлаачээ Энэ гудамжны нэрээ өөрчилмөөр юм
Хулчгар 2010-04-02 127.0.0.1
Хотын замын ачааллыг хөнгөлөх сайхан боломж нээгдэнэ Гэвч том жииптэй хурд хэтрүүлдэг усан тэнэгүүд согтуугаар тэндээс нисч мөнч их ажил удах байхдаа Орой үдэш тэр явган замаар нь ганц нэгээрээ явбал дээрэмдүүлэх хүчиндүүлэх магадлал байгаа шүү
Зочин 2010-04-02 127.0.0.1
yamar yumnii chini Engels ve Mongold Engelsiig shytdeg negch hyn baihgyi Hu namiin hulgachuud l shytdeg baih
Зочин 2010-04-02 127.0.0.1
Ene Spirt surtalchilaad baigaa nohor ruu anhaaruulgatai message ilgeej Mergejliin hyanaltad ogoh heregtei Hulhi baraa uchraas l iim gazraar reklam yavuulj baigaa daa
gvvr 2010-04-02 127.0.0.1
saihan l yum sain archlah heregtei
bb 2010-04-02 127.0.0.1
Д витамин гээд байгаа ЭРЭЭНД хулхидаж хийсэн витаминыг хүнд өгнө гээд байхаасаа ичээч