Youtube шилдэг 10 видеогоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Youtube шилдэг 10 видеогоо зарлалаа

Өчигдөр хөгжмийн хамгийн том сайт болох Youtube 2010 оны хамгийн их хандалт авсан шилдэг 10 видеог
танилцууллаа. уг жагсаалтад Канадын залуу дуучин Жастин Биберын дөрвөн дуу
багтсан ба түүний “
Baby” дуу 400
сая хандалт авснаар уг жагсалатыг тэргүүлжээ.

Мөн түүний "Never Say Never", "Never Let
You Go" болон "Somebody to Love Remix" дуунууд нь шилдэг аравт
багтсанаар Жастин Бибер
Youtube
сайтын хамгийн шилдэг дуучнаар шалгараад байгаа аж.

Харин жагсаалтын хоёрдугаарт Шакирагийн "Waka Waka”
дуу оржээ. Энэ дуу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу
бөгөөд тэр үеэр хамгийн их хандалт авсан аж.

Энэ жил хөгжмийн тайзыг дангаар эзэгнэсэн Леди Гага харин
найм, аравдугаар байрт "Alejandro", "Telephone" дуугаараа
оржээ.

Мөн репийн хаан Эминемийн шинэхэн цомогтоо багтсан хоёр
дуу шилдэг аравт орсон банйа.

Тус сайтын менежер Mia Quagliarello “Youtube бол дэлхийн
урлагийн сор болсон бүтээлүүдийнг байрлуулдаг хамгийн том талбар” хэмээгээд “Хөгжим
бол хил хязгааргүй. Үүнийг хил хязгаарт баригдалгүй үзэж, сонсох боломжийг
манай сайт олгодог” хэмээжээ.

Шилдэг 10 видео

1) Justin Bieber "Baby"

2) Shakira "Waka Waka”

3) Eminem "Love the Way You Lie"

4) Eminem "Not Afraid"

5) Rihanna "Rude Boy"

6) Justin Bieber "Never Say Never"

7) Justin Bieber "Never Let You Go"

8) Lady Gaga "Alejandro"

9) Justin Bieber "Somebody to Love Remix"

10) Lady Gaga "Telephone"

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж