Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Миний тухай

Би жирийн л нэгэн Монгол бүсгүй… Гомдохдоо гомдож баярлахдаа
баярладаг. Хүн л болсон хойно сайн муу зан чанарууд байгаа л байх Гэхдээ
сайн нь муугаасаа хавьгүй илүү байх… аасай… гэж … хүсдэг … дээ
Өнөөдөр нэг иймэрхүү өөрийн гэсэн блогтой болдог юм билүү гээд л сууж
байна. За тэгээд бичээд л байна даа. хүмүүст болон өөртөө хэрэгтэй зүйл
ихийг бичихсэн… Бага байхдаа өдрийн тэмдэглэл их бичдэг байлаа. Эргээд
уншихаар … Өглөө бослоо. Үсээ самналаа. Хичээлдээ явлаа. Манай ангийн
тэр ингэв. Нөгөө ангийн тэр тэгэв. Тэр хөвгүүн тэгэв ингэв. Тийм хичээл
орлоо. Шалгалт авав. Гэртээ ирлээ Гэрээ цэвэрлэв. Даалгавараа хийв.
Усанд явав. Тэрэнтэй таарлаа. Орой боллоо. Унтлаа. гэх мэтчилэн Нэг
иймэрхүү л зүйл бичдэг байж дээ. Бас болоогүй  нэг хөвгүүнд дурласан
тухайгаа тэгээд л түүнийхээ тухай баахан бичнэ дээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж